2016.08.30
Ц.Цогзолмаа: Гэргий А.И.Филатова гэж нэрийг нь оруулж өгвөл ямар вэ?
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
"Түүхэн тогтоол учраас “Юмжаагийн Цэдэнбал агсны музейг байгуулах арга хэмжээ авч төрөөс түүнд болон эхнэрт нь олгосон шагналыг... гэсний оронд гэргий А.И.Филатоваг Монголын хүүхэд, багачуудын төлөөх хийсэн гавьяаг нь үнэлж…” гэж өөрчилбөл ямар вэ гэсэн санал хэллээ.
Хариуд нь, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
"Монголын хүүхэд, багачуудын төлөөх… гэж тогтоолын төсөлд оруулаад ирвэл агуулга эвдэгдэнэ. Харин А.И.Филатова гэж нэрийг нь оруулах эсэхийг гишүүд шийднэ биз ээ. Гэхдээ олон талаас ярилцаад ингэх шаардлагагүй гэж байнгын хорооны хуралдаанаар үзсэн." гэдгээ хэллээ.