Ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.08.25/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн санаачилж 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Ингээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн алдрыг мөнхжүүлэх арга хэмжээг дэмжиж байна.
Ингэхдээ түүхийг үнэн бодит байдлыг тогтоох, түүнийгээ олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ажиллах талаар уг Ажлын хэсэг анхаарал хандуулах ажиллах нь зүйтэй хэмээн санал хэлэв.
Ийнхүү ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Жавхлан, Б.Наранхүү, Н.Цэрэнбат нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.