Эмэгтэй гишүүд БХЯ-нд ажиллалаа
2016.08.15

Эмэгтэй гишүүд БХЯ-нд ажиллалаа

УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажиллажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогцолмаа, М.Билэгт, Н.Амарзаяа, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа нар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцсан байна.

Тэд "Батлан хамгаалах салбарыг удирдан ажиллах таны нөр их ажилд амжилт хүсье. УИХ-ын эмэгтэй гишүүдийн хувьд, эх хүний хувьд батлан хамгаалах салбарыг бүх талаар дэмжин ажиллана.

Ялангуяа, хууль эрх зүйн шинэчлэлд ямагт эерэгээр дэмжих болно. Цэргийн албыг дэмжиж байж эх орон маань элэг бүтэн, айх аюулгүй, туурга тусгаар улс хэвээр байх учиртай. Энэ утгаараа дэмжиж ажиллана" гэжээ.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ эмэгтэй гишүүдэд батлан хамгаалах салбарт өрнөж байгаа томоохон ажлуудыг танилцуулаад "Салбарын эрх зүйн шинэчлэлийн төлөө хамтран ажиллах болно" хэмээсэн байна.