Иргэдийн сэтгэл ханамжийн асуудал ногоон байгууламжтай шууд холбоотой
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд Их эзэн Чингис хааны нэрэжмит талбайд “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэнг НИТХ-ын дарга Ц.Сандуй нээж үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна
“Зүүн хойд Азийн хотын дарга нарын Форум-2016 хуралдааныг угтсан “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэн мэндчилье.
Хотын дарга нарын энэхүү Форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулж, түүнээс хойш жил бүр тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэн, “Байгаль-экологийн” чиглэлээр тасралтгүй хэлэлцэн мөн энэ чиглэлийн үзэсгэлэнг зохион байгуулж байсан нь дэлхий нийтийн хотуудын ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход, тэр тусмаа Улаанбаатар хотод тулгарсан хүндрэл бэрхшээлийг даван туулахад ихээхэн тус дэм болж ирлээ.
Мөн түүнчлэн “Байгаль экологийн” цогцолбор бодлогыг хэрэгжүүлэхээр хотын нийт иргэдийн дэмжлэгийг авсан “ Аз жаргалтай хот” хөтөлбөрийн үндсэн зорилготой нийцэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Тус хөтөлбөрт тусгагдсан
1. Амжиргааны түвшинг дээшлүүлж, хамгаалах,
2. Эрх зүйн орчин бүрдүүлэлт
3. Санхүү, бизнес хөрөнгө оруулалт, хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил
4. Байршил, суурьшлын зохицуулалт
5. Орон сууцны бодлогын шинэчлэл нь аз жаргалтай Улаанбаатарчууд болох үндэс суурь юм.
Аз жаргалтай хот гэдэг нь тухайн хотын иргэдийн сэтгэл ханамжийн асуудал юм. Сэтгэл ханамжийн асуудал нь тухайн хотын ногоон байгууламжтай шууд холбоотой байдгийг судлаачид, хот байгуулагчид нэгэнт тогтоосон билээ.
Тиймээс тус үзэсгэлэнд танилцуулагдаж буй ногоон технологийн шийдлүүдийг үйл ажиллагаандаа тусгах, ашиглах шаардлага өдрөөс өдөрт урган гарч байна.
Энэ ч зорилгын үүднээс бид ирэх 4 жилд Улаанбаатар хотын ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлэх чиглэлээр тус үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг ашиглан хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.
Ингээд энэ удаагийн “ Хотын ногоон шийдлүүд -2016” үзэсгэлэн улам их үр өгөөжтөй байхыг билэгдэн үзэсгэлэнгээ нээснийг илэрхийлье.
НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС