УИХ-ын дарга Төв аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв
Ардын хувьсгалын 95 жилийн ой, Төв аймаг байгуулагдсаны 93 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн нийт ард иргэддээ баяр наадмын чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Нар хур тэгширсэн зуны сайхан өдрүүдэд төрөлх Төв аймгийнхан маань баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Наадам бол Монгол түмний маань цог хийморийг сэргээж, итгэл сэтгэлийг бадраасан гүн гүнзгий утга агуулгатай, үндэсний өвөрмөц ёс заншил, бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэдийн маань бахархлын дээд баяр цэнгэл билээ.
Өнөө жил Монгол Улсын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой Ардын хувьсгалын болон аймаг байгуулагдсан ойтой давхацсан онцгой тэмдэглэлт баяр болж байна. Төв сайхан нутгийн
Хүчит бөхчүүдийн бяр нь их, мэх нь даацтай
Хуурнин шуугих аргамаг хүлгүүдийн шандас чанга
Хүүхэд багачуудын гийнгоо хурц
Хараа хол харваачдын нум нь хөвчтэй, сум нь мэргэн байх болтугай.
Төв сайхан нутгийн түмэн олон минь Монгол наадамдаа сайхан наадаарай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Миеэгомбын ЭНХБОЛД