2016.06.08

Төсвийн тухай хуулийн хамгийн гажуудалтай дүр зураг нь СХД-т тусч байна

 СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатартай ярилцлаа.

СХД-ийн онцлогийг хэдэн үгээр илэрхийлбэл?

Сонгинохайрхан дүүрэг бол Монгол Улсын хамгийн том дүүрэг. Нийт хүн амын 10 хувь нь оршин суудаг. Энэ бол дүүргийн онцлог. Дүүргийн онцлогтой уялдан олон сөрөг талууд бий болсон. Хүн амын тоонд тохироогүй төсөвтэйгөөр сүүлийн 20 гаруй жилийг өнгөрүүлсэн. Одоо ч гэсэн ийм байдал хэвээр байна. Цаашид ийм байвал бусад дүүргээс хөгжлийн хувьд улам хоцорно.

Хүн амын тоонд биш юунд зориулж төсвийг нэмдэг юм бэ?

 Төсвийн тухай хуулийн хамгийн гажуудалтай дүр зураг нь СХД-т тусч байна. Манай дүүргийн жилийн төсөв ердөө 6.8 орчим тэрбум төгрөг. Энэ нь Монгол Улсын нийт төсвийн нэг хувьд ч хүрэхгүй.

      Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү