Мэндчилгээ
Авто замчид та бүхэндээ Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын мэндчилгээг Монгол авто замчдын холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, сайн үйл хуран цогцлохын өлзий дэмбэрэлийг ерөөе.
Монгол улсын Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт ахмадууд, үе үеийн удирдлагууд, инженер техникийн ажилтан албан хаагчид, замчид та бүхэндээ болон гэр бүлийхэнд тань ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайх сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өвөг дээдсийн минь гал голомтоо асаан, үеийн үед бишрэн дээдэлсээр ирсэн Монгол нутагт ямагт хийморийн салхи шившиж, нийт замчид, зам хэрэглэгчид та бүхний минь сэтгэл баяр жаргалаар дүүрэн байж сайхан наадаарай
Монголын авто замчдын алдар, ажлын амжилт үеийн үед үргэлжлэн хөгжиж алтан шар замын буян хишиг ашид мөнх ивээж ажил үйлс нь өөдрөг байх болтугай.
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БЯМБАА