Мэндчилгээ
2016.05.03

Мэндчилгээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 23 жилийн ойн баярын мэндийг үе үеийн сэтгүүлч, ган үзэгтэн, хэвлэл мэдээллийн байгууллагын нийт уран бүтээлчдэдээ дэвшүүлж байна.

НҮБ-гаас 1993 оны тавдугаар сарын 3-ны өдрийг “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тунхаглан зарлаж, манай улс ч түүхэн энэ өдрийг тэмдэглэн ирсэн билээ.

Хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь нэг талаас дөрөв дэх засаглалын баярын өдөр гэж харагддаг ч нөгөө талаар монгол хүн бүрийн тэмдэглэлт өдөр гэж хэлж болно.

Учир нь мэдээллийг олж авах, эрхээр иргэн бүр хангагдсан өдөр ч гэж харж болох юм.

Сэтгүүл зүйн салбарын хөгжлийг 100 жилээр хэмждэг ч, зах зээлийн эдийн засагт Монгол Улс шилжихэд энэхүү салбарын үүрэг роль чухал байсан гэдгийг 23 жилийн ойн өдөр хэлэхэд таатай байна.

Аливаад манлайлагч, түүчээлэгч байж, улс орныхоо хөгжлийн зүг чигийг луужин адил чиглүүлэн ирсэн сэтгүүлч, ган үзэгтэнүүд маань “Монгол Улс”-ынхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Та бүхнийхээ оюуны энэ их хөрөнгө оруулалтанд амжилт хүсч, аз жаргал хүсье.

Үзэг нь хурц, үг нь үнэн байх болтугай.

    Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй