
Баярын цэнгүүнд урьж байна
Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг Засгийн газрын 2014 оны 98-р тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлхээр баталсан билээ. ХАҮАА-ын баярын өдрийг 2015 онд холбооны дэргэдэх исгэлтийн үйлдвэрлэлийн салбар зөвлөл, гишүүн байгууллагууд хамтран амжилттай зохион байгуулсныг Та бүхэн мэдэж байгаа билээ.
Энэ оны ХАҮАА-ын баярын өдрийг Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл, гишүүн байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
ХАҮАА-ын өдөрт зориулсан БАЯРЫН ЦЭНГҮҮН 2016 оны 03-аар сарын 26-ны өдрийн 15:30-д “One Event Hall”-д зохион байгуулагдхаар боллоо. Иймд Та бүхэн оролцох хүнийхээ тоог ирүүлнэ үү. Олон олон сюрпрайз Та бүхнийг хүлээж байгаа.