
2016.07.04
Хотын захирагчаар Су.Батболд, НИТХ-ын даргаар Ц.Сандуйг нэр дэвшүүлжээ
МАН-ын УЗ-ын хуралдаанаар ирэх даваа гарагт томилох Нийслэлийн засаг дарга болон ИТХ-ын даргад хэний нэрийг дэвшүүлэх вэ гэсэн асуудлыг шийдвэрлэжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Су.Батболд, нийслэлийн ИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын нэрийг дэвшүүлсэн байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг Даваа гарагт 11 цагаас хуралдах юм. Хуралдаанаар,
- Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
- Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.