2016.06.10

Амьдрал “сайхан” байна

УИХ дахь МАН-ын бүлэг үзүүлж байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “ МАН эрх барьж байх үед эдийн засаг дандаа өсч байсан. 2012 онд АН-д хүлээлгэн өгөх үед 17.5 хувийн өсөлттэй байв. Өнөөдөр харин 0.1 хувь хүртэл буурсан. 2016 оны төсөвт нэг ч шинэ хөрөнгө оруулалт байхгүй байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан “Энэ бол бодлогын алдаа, үйл ажиллагааны гажуудлаас шалтгаалсан гэж дүгнэж байна. Байнга хэлж, сануулж, зөвлөж байсан боловч тэр зөвлөмжийг хүлээн авч, ажил хэрэг болгож чадсангүй. Нөгөө талаар үйл ажиллагааныхаа арга механизмыг оновчтой тогтоон ажиллаж чадаагүйтэй холбоотой.

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Бизнес эрхлэн, ажлын байр бий болгож, төсөвт орлого оруулж буй хүмүүсийг аль болох дэмжих ёстой. “Эрдэнэс Монгол” холдинг компанийг бодит утгаар нь сайжруулж, үйл ажиллагааг нь зөв болгох хэрэгтэй.