2016.06.06

Эдийн засаг, төсөв санхүүгийн чиглэлд томоохон шинэчлэл хийсэн жилүүд боллоо

 “Тод зочин” ярилцлагын нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Улаан оролцлоо.

Та тойрогтоо ажилласан уу?

УИХ-ын чуулган сонгуультай холбогдуулан түр завсарласан. Энэ хугацаанд гишүүд ард иргэддээ тайлангаа тавих үйл ажиллагаа явагдаж байна. Би Сүхбаатар аймагт ажиллаж, тайлангаа тавьсан. Би тус аймгаас жагсаалтаар сонгогдсон. 2012-2016 онд эдийн засаг, төсөв санхүүгийн чиглэлд томоохон шинэчлэл хийсэн жилүүд боллоо.

УИХ-ын чуулган хойшилсонтой холбогдон олон хуулиуд хойшиллоо. Үүнд ямар байр суурьтай байна?

Байнгын үйл ажиллагаатай парламентийн тасралтгүй хэлэлцдэг асуудал бол төсвийн асуудал. Хаврын чуулганаар хэлэлцэж батлахаар хуульчилсан хэд, хэдэн хуулиуд бий. Ингэснээр өмнөх онуудын сайн үйл ажиллагааг баталгаажуулах, сургамж авах зүйлээсээ сургамж авах онцлогтой.

                     Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү