Бид боловсролын системийн хувьд 10 жилээр хоцорч явна
“Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, Их засаг их сургуулийн ТУЗ-ийн дарга Н.Учрал оролцлоо.
Их дээд сургуулиудын боловсролын тогтолцоог та хэрхэн хардаг вэ?
Боловсролын салбар дахь шинэчлэл бусад оронтой харьцуулахад бага хугацааг өнгөрөөж байна. Хувийн их дээд сургууль байгуулагдан эхэлснээр энэ салбарт өрсөлдөөн бий болсон. Мөн олон давуу талууд үүссэн. Зах зээлийн шалгарлаар бага оюутантай сургуулиуд том сургуультай нийлж, нэгдэх тохиолдол цөөнгүй байдаг. Их засаг сургуультай ч 20 гаруй сургууль, коллеж нэгдсэн.
2010 оноос хойш Магадлан итгэмжлэлийн байгууллагууд ихээр байгуулагдсан. Бид боловсролын системийн хувьд 10 жилээр хоцорч яваа.
Их сургуулийн сургалтын стандарт ямар байх ёстой вэ?
Боловсролын хуулинд гадаадын орнууд стандартаа тусгасан байдаг. Тэд хуулийн дагуу сургууль байгуулахын тулд материаллаг бааз, бүх мэргэжлээр магадлан итгэмжлэх шаардлагыг биелүүлэх хэрэгтэй болдог. Харин манайд стандарт хангахгүйгээр эхлээд, стандарт хангахаар зорьдог.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү