“Магадлан итгэмжлэл бол чанартай боловсролын үндэс юм”
2016.05.30

“Магадлан итгэмжлэл бол чанартай боловсролын үндэс юм”

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхантай уулзаж ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та байгууллагынхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 1998 онд “Дээд боловсролын магадпан итгэмжлэх үндэсний зөвлөл нэртэйгээр байгуулагдаж өдгөө 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага юм. 17 гишүүн бүхий удирдах зөвлөлтэй, дэргэдээ хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх чиг үүрэг бүхий 15 мэргэжлийн зөвлөл, 500 орчим мэргэшсэн шинжээчидтэй. 72 магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагыг гишүүнээр элсүүлсэн үндэсний хэмжээний чанарын баталгаажуулалтын агентлаг юм.

-Танай байгууллагад сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрчлөлт шинэчлэл хийгдэж байна. Энэхүү шинэчлэлийн гол зорилго юу вэ?

-Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинэчлэлийн үйл явц 2013 онд эхэлсэн. Тухайн үед байгууллагын магадлан итгэмжлэлийг 10 жилийн хугацаатайгаар хийсэн байсан тул их дээд сургуулиудтай харилцах харилцаа холдсон, санхүүжилтийн хувьд хязгаарлагдмап, хөгжих боломж бололцоо хаалттай байсан юм. Энэ үед анх удаа Боловсрол, соёл, шинжлэх;ухааны яамнаас хэрэгжүүлж буй Азийн хөгжлийн банкны санхүүжилттай “Дээд боловсролын шинэчлэл төсөл"-өөс 1 сая долларын хөрөнгө оруулалтыг манай байгууллагын өөрчлөлт шинэчлэлтэнд зарцуулахаар төлөвлөсөн. Энэхүү хөрөнгө Лруу/1алт нь магадлан итгэмжлэх байгууллагын шинэчлэл, хууль эрхзүйн орчны шинэчлэл, судалгаа төлөвлөлтийн аж- луудад болон их дээд сургуулиудын дотоод чанарын баталгаажуулалтын бүтцийг сайжруулахад чиглэгдэж байна.

Аливаа шинэчлэлийн ажилд хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол санхүүжилт байдаг. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл өнгөрсөн 3 жилийн хугацаанд олон дорвитой ажлуудыг зохион байгуулж бүтэц зохион байгуулалт, эрхзүйн байдал, магадлан итгэмжлэх үйл ажиллагааны шалгуур шаардлагыг өөрчлөн шинэчилснээр өнөөдөр санхүүгийн хувьд хараат бус, эрхзүйн хувьд бие даасан, чиг үүрэг нь тодорхой, бүтэц зохион байгуулалтын хувьд оновчтой шийдэлтэй байгууллага болон төлөвшиж байна. Цаашид ч гэсэн шинэчлэл өөрчлөлтийн ажил явагдана.

-Энэ удаагийн ярилцлагаараа саяхан батлагдсан Боловсролын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцъя гэж бодож байна. Хуулинд өөрчлөлт орсноор танай байгууллагын статус, эрхзүйн байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?

2016 оны 04 дүгээр сарын 16-нд УИХ-аар Боловсролын тухай багц хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн баталлаа. Боловсролын салбар нийгмийн бусад салбараас хамгийн түрүүнд хамгийн хурдацтайгаар шинэчлэгдэх ёстой салбар байдаг. Энэ ч утгаараа Боловсролын тухай хууль тогтоомж салбарын шинэчлэл өөрчлөлтэй уялдан өөрчлөгдпөө. Нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд манай байгууллагын зүгээс томоохон ач холбогдол өгч өөрсдийн саналаа хүргүүлж хамтарч ажилласан. Үүний үр дүнд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрхзүйн байдпыг хууль тогтоомжинд маш тодорхой зааж өгсөнд баяртай байна.

-Тодруулбал ямар ямар өөрчлөлт орсон бэ?

-Өмнө нь Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын ерөнхий шинж байдлын талаар л хуулинд заасан бол энэ удаад Боловсролын магадлан итгэмжлэх байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байх талаар тодорхой заалт туссан байгаа. Ингэснээр манай байгууллагын эрхзүйн байдал бүрэн баталгаажиж байна. Мөн түүнчлэн Дээд боловсролын сургалтын байгууллага байгууллагын магадлан итгэмжлэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэдэг , байсан бол одоо байгууллагын магадлан итгэмжпэлийг заавал хийлгэх талаар хуулинд тусгасан байна.

Ингэснээр дээд боловсролын сургалтын байгууллагад ирдэг олон шат дараалсан шалгалт, хяналтын процессийг нэгтгэн  зөвхөн нэг шалгуур шаардлагаар үнэлж дүгнэх бололцоотой  болж байгаа юм. Энгийнээр , тайлбарлавал өмнө нь сурагчаас олон багш нэг төрлийн шалгалтыг олон удаа авдаг байсан бол одоо нэг багш нэг төрлийн шалгалтыгавч сурагчийн амжилтыг дүгнэнэ гэсэн үг юм.

Их дээд сургуулийн ангилал тогтоох, шинэ мэргэжил нээх  зэрэг үйл ажиллагаанд хүртэлБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн чиг үүргийг нарийн тусгаж өгсөн.

       -Танай байгууллагын хэрэгжүүлдэг ажлын чиг   үүрэг, эрх хэмжээ нэмэгдсэн гэж ойлгож болох уу?

       -Мэдээж тийм. Өмнө нь зөвхөн сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлэх үйл ажиллагааг явуулдаг байсан бол одооноос эхлэн нийт их дээд сургуулиудыг албан журмаар магадлан итгэмжилж, их дээд сургуулийн ангилал тогтоох, шинэ мэргэжил нээхэд санал дүгнэлт гаргах зэрэг ажлын чиг үүрэг нэмэгдсэн. Мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулах дотоодын болон гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагыг бүртгэж, зохицуулалт хийх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Манай байгууллагын зүгээс дээр дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх бэлтгэлээ 2 жилийн өмнөөс эхлэн хангаж эхэлсэн. Магадлан итгэмжлэл гэдэг их  дээд сургуулиудыг ганц удаа  хянаж шалгах үйл ажиллагаа ч биш тасралтгүй чанарыг нь  сайжруулахын тулд хамтарч ажилладаг мэргэжлийн  үйл ажиллагаа байх ёстой. Иймээс их дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх шалгуур шаардлагаа олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн баталж эхний сургуулиуд дээр магадлан итгэмжлэх үйл ажиллагаа хэрэгжиж эхлээд байна. Мөн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг, дотоод дүрэм журмыг шинэчлэх ажил хийгдсэн. ХБНГУ-д төвтэй ASIIN байгууллагатай Ижилсэх түншлэл’ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгааг дурдах нь зүйтэй болов уу.

Энэ бүх шинэчлэл өөрчлөлтийн ажилд хөрөнгө санхүү, удирдлага аргазүйн туслалцаа үзүүлж буй Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банкны "Дээд боловсролын шинэчлэл" төслийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

-Монголын боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх асуудалд танай байгууллагын зүгээс ихээхэн анхаарч ажилладаг. Энэ талаар та товч мэдээлэл өгөхгүй юу?

-Монголын боловсролыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг бол маш том зорилт. Энэ зорилтын төлөө зөвхөн манай байгууллага төдийгүй Боловсролын салбар тэр чигээрээ ажиллаж байна. Манай байгууллагын хувьд Монголын их дээд сургуу- лиудыг олон улсын нэр хүндтэй магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын агөнтлагаар магадлан итгэмжлүүлэхэд бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Цаашид Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Азийн хөпклийн банкны дэмжпэгтэйгээр олон улсад магадлан итгэмжлэгдэх хөтөлбөрүүдэд санхүүгийн болон аргазүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллана.

2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаман дээр олон улсад магадлан итгэмжлүүлэх 7, дотоодод магадлан итгэмжлүүлэх 20 сургалтын хөтөлбөрт дэмжпэг үзүүлэх “Батламж” гардуулах ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хэрэгжүүлж буй Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэл төсөл"- өөс нийтдээ 700 орчим сая төгрөгийгэдгээр хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлд тусламж болгон олгож байна.

Олон улсад магадлан итгэмжпүүлнэ гэдэг цаг хугацаа хөрөнгө мөнгө ихээхэн шаардсан үйл ажиллагаа байдаг. Иймээс эдгээр хөтөлбөрүүдэд олгож буй санхүүжилт бол нүдээ олсон ирээдүй рүү чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болж чадаж байна. Төслийн зүгээс олон улсад магадлан итгэмжпүүлэх хөтөлбөрүүдэд нийтдээ 507 сая төгрөг, дотоодод магадлан итгэмжлүүлэх хөтөлбөрүүдэд нийтдээ 193 сая төгрөгийн туслалцаа үзүүлнэ.

-Танай байгууллагын цаашдын зорилт юу вэ?

-Их дээд сургуулиуд маань өдрөөс өдөрт хөгжиж өөрчлөгдөж байна. Манай байгууллагын хувьд энэ өөрчлөлт шинэчлэлийг нь чиглүүлэгч манлайлагч байх нь нэн тэргүүний зорилт юм. Чихэр идэж буй хүн бусдад чихэр идэх муу гэж хэлэх нь утгагүй байдаг. Үүнтэй адилаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл дотоод шинэчлэлээ бүрэн төгс хийж байж иХ дээд сургуулиудын шинэчлэл цаашлаад боловсролын чанарын шинэчлэлд дорвитой өөрчлөлт хийж чадна. Иймээс “Ижилсэх түншлэл" хөтөлбөрийг ХБНГУ-ын ASIIN байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлэх нь бидний эн тэргүүний зорилт. 2016 оны оны 05 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болсон ASIIN байгууллагын жилийн нэгдсэн хуралд манай байгууллагаас төлөөлөл оролцсон.

Хурлын үеэр ASIIN -ийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх "Ижилсэх түншлэл” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцлоо.

Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд нь манай байгууллагын шинэчлэлийн ажилд ихээхэн том алхам болж өглөө. Энэ онд 3 дахь удаагийн байгууллагын магадлан итгэмжлэх үйл явц эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 15 сургууль дээр амжилттай хэрэгжиж байна. Цаашид Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт их дээд сургуулиудыг магадлан итгэмжлэлд хамруулна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье

-Танд ч бас баярлалаа.