2012 оны Засгийн газар өмнөх бүх бодлогыг зогсоосон
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Тухайн үед батласан бол малчид хоёр жил ноосны урамшууллаа хүртэх боломжтой байсан. Батлагдсан бодлого шийдвэрүүд зарим талаараа алдаатай, амьдралд хэрэгжих боломж муу, ард иргэд, ААН-үүдийн үйл ажиллагааг хааж боосон хуулиудыг гаргаж байна. Үүний нэг нь энэ тогтоолын төслүүд.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Тогтоолын төслийг 2014 оны 12 сарын 11-ны өдөр УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн мэдүүлсэн. Харамсалтай нь энэ асуудлыг хэлэлцэхгүй байна. МАН-ын үед санаачлан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж явсан бодлого эрх баригчдыг олонхи болох үед амь нь тасарсан.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “ 2012 оны Засгийн газар өмнө нь явагдаж байсан бүх бодлогыг зогсоосон. Бодлого алдагдсанаар ард иргэдийн амьдралд муугаар нөлөөлж байна. Малчид зээлийн хүү буурах нь сайн хэрэг. Гэхдээ харамсалтай нь малчдын гол амьжиргаа болсон малын гаралтай түүхий эдийн үнэ бүгд уначихлаа. Тэд Монголын төр засаг гэж байгаа юм бол ноолуурын үнэ, ноос, арьс шир, махны үнийг яагаад үнэд оруулахгүй байгаа юм бэ? гэдгийг мэдэхийг хүсч байна.
Одоо чуулганы хуралдаанаар “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцэж байна.