Эзэн Богд Чингисийнхээ нэрийг муу үйлдээ хутгана гэдэг бидэнд хүнддэх байх аа
УИХ-ын гишүүн Ч. Улаан
2016.05.18

Эзэн Богд Чингисийнхээ нэрийг муу үйлдээ хутгана гэдэг бидэнд хүнддэх байх аа

УИХ-ын гишүүн Ч. Улаантай ярилцлаа.

-Чингисдэх гэдэг хэллэг гарчээ, та сонсов уу?

-Сонсолгүй яахав. Сонгуулийн тойрог хуваарилахад Сүхбаатарын нэг тойргийг Чингисдээд Хэнтий рүү өгчихсөн шүү дээ.

-Сүхбаатар аймгийн нэг мандатыг хасаж баталсан Сонгуулийн тойргийн хуваарилалт дээр үг хэлэх эрхтэй гишүүдийн нэг нь та. АН- ынхан хүч түрээд л “Чингис”- дээд баталчихлаа шүү дээ.

-Чингисдэнэ гэдэг үг гарч ирээд сонин хэвлэлд бичшдээд байхаар нь нэлээд бодож үзлээ л дээ. Чингис хааны нэрийг өмчлөх гээд байгаа хүмүүсийн үйл ажиллагаа, бодит байдлаас хараад байхад их эзэн богд Чингисийнхээ гор төрд моншлчууд бид их хүндэтгэлгүй хандаж байна.

Жишээ нь “Чингис хаан” гэдэг торт хийгээд л хуваагаад идчих юм, “Чингис хаан” гэдэг архи үйлдвэрлээд л хувааж уугаад л шилийг нь овоон дээр шидчих юм.

Эзэн богд Чингисийнхээ нэрээр нэрлээд олон улсын зах зээл дээр бонд гаргахаар түүнийг нь үр ашиггүй ашишаад, дундаас нь зувчуулаад өр болгон хувиргачих юм.

Тэгэхээр Чингисдэнэ гэдэг үг маань бүхэддээ эерэг биш, сөрөг үр дагавар дагуулсан ийм үр дагаврын нэр юм шиг ойлгогдохоор байна.

-Газар нутгийн хэмжээ, хүн амын тоог харьцуулж сонгуулийн газрын зураг зурдаг зарчнм энэ удаагийнх дээр үнэхээр алдагдсан. Зарчим гэдэг зүйл Сүхбаатарын тойрог дээр очоод яагаад алдагчихав аа?

-Сонгуулийн тойрийг хуваахдаа олонхиороо хүч түрэн Сүхбаатарчууд бидэнтэй туйлын хүндэтгэлгүй хандсан нь улс төрийн хүрээнд Чингисдсэн тохиолдол боллоо.

Монголын түүхэнд Сүхбаатар жанжны үүрэг ролийг үгүйсгэсэн ийм үйлдлүүд сүүлийн үед их гарах болсон. Сүхбаатар жанжин бүтэлгүй хүн байсан, архичин байсан, мөрийтэй тошодог байсан гэх жишээний янз бүрийн цуу яриа тарааж түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь үгүйсгзх, буруу ойлголт төрүүлэх санаатай үйлдлүүд гарч байна. АН эрх барьж байх үед бий болсон зүйл л дээ.

-Хувь хүнийх нь түүхэн үүргийг үгүйсгэхээс гадна Сүхбаатарын талбайн нэршлийг өөрчлөх гэх зэргээр халдаж байгаа нь ажиглагддаг. Түүхэн хүмүүсээ нэгнийх нь үйл хэргийг дөвийлгөх, нөгөөг нь даран далдлах энэ бодлого хэр оновчтой юм бол доо?

-Сүхбаатар нэртэй болгонд хүндэтгэл муутай хандаж байгаа нь харагдаад байгаа. Нийслэлийн төв талбай Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болшод өөрчиллөө. Сүхбаатарын талбай дээр бунхан байсныг нь зөөсөн байна.

Сүхбаатар жанжны хөшөөг хаа хамаагүй айлын хашаанд аваачаад хаячихсан байна. Тэр хөшөө бол Чоймбол гуайн бүтээсэн урлагийн том бүтээл. Ургуулаад бодоод байхад Сүхбаатар жанжинд хандаж байгаа хандлага их өөрчлөгдсөн байна.

Төв талбай дээр аливаа ёслол болоход, аливаа зочин ирэхэд Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөдөг байлаа. Одоо больсон байна. Тэр ч биггий хэл Сүхбаатар аймагт очсон Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлээгүй буцсан байх жишээтэй.

Түүхэнд анх удаагаа шүү. Сүхбаагар аймгийнхан бол хүндэт харуул жагсаагаад төр засгийн өндөр албан тушаалтнуудыг угтаж авдаг, очсон хүн нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж үйл ажиллагаагаа эхэлдэг уламжлалтай. Эю эвдэгдэж байгаа юм байна.

Ингээд үзэхээр Сүхбаатар нэртэй болгоныг үл тоосон, түүнийг дорд үзсэн тийм үзэл бодол байгаа юм байна. Сая сонгуулийн тойрог хуваахад их тодорхой гарлаа. Сүхбаатар аймагт байсан хоёр төлөөллийг нэг болгон нэгийг нь өөр аймаг руу шилжүүллээ. Энэ нь бас л нөгөө Чингисдэж байгаа нэг хэлбэр юм байна.

-Сүхбаатарын 60 мянган сонгогч УИХ-д нэг төлөөлөлтэй, Хэнтийн 24 мянган иргэн гурван төлөөлөлтэй байх нь Үндсэн хуульд нийцэж байгаа юм уу?

-Сүхбаатар аймгаас нэг тойргийг нь булааж авахгүй байж болоогүй юм уу л гэж байгаа.

-Хэнтийд мандат нэмж байгаагаа Б.Гарамгайбаатар гингүүн Чингисийн нутаг хэмээн тайлбарласан. Бусад нь юу гэж тайлбарлаж байгаа вэ?

-Хэнтий дээр мандат нэмж байгаагаа эрх баригчид юу гэж тайлбарлаж байна гэхээр олон гишүүний анхааралд орж хөгжил дэвшилд нь нэмэртэй болно гэж чуулган дээр тайлбарласан. Энэ шалгуураар нь аваад үзвэл Сүхбаатар аймгийг эрх баригчид төрийн бодпогын гадна үлдээж байгаа юм уу.

Зах хязгаарын төрийн анхаарлын гадна үлдсэн ийм л аймаг байлгах бодлого явуулж байгаа юм байна гэж ойлгогдож байна л даа. Аймгийн нутаг дэвсгэрт өнөөдөр 60 мянган иргэн амьдарч байгаа боловч Моншл орон даяар сүхбаатарынхан ихээр суурьшсан байдаг. Судалгаагаар Дорнод аймагт 30 гаруй мянган Сүхбаатарчууд байдаг. Хэнтий аймагт 20 гаруй мянган Сүхбаатарчууд байдаг.

Тэр дотроо Бор-Өндөрийнхөн бараг 100 хувь сүхбаатарынхан байгаа. Улаанбаатар хотод 60 мянган Сүхбаатарчууд байгаа. Ингээд бодохоор ерөнхийдөө 150 гаруй мянган сүхбаатарчуудын сэтгэлийг гонсойлгосон, ялгаварлаж үзсэн ийм бодлого гаргалаа. Энэ нь чингисдэх гэдэг үйп явдал юм байна.

Бүхэлдээ Чингисдэнэ гэдэг нь ялгаварлан гадуурхдаг, үл тоодог ийм л буруу үзэгдлийн нэршил болчихлоо. Ингэж эзэн богд Чингис хааныхаа нэр төрийг муу үйлдэлдээ хутгана гэдэг бидэнд их хүнддэх байх аа. Монголчуудын заяа буянд хүнддэх байх аа.

Ийм буруу жишгийг гаргаж ирж байгаа энэ улсын үйлс яаж бүтэх юм бол доо. Эзэн богдынхоо нэрийг буруу үйлдлийг зөвтгөх халхавч болгон ашиглах гэж байна. Ингэж болохгүй ээ. Үүх түүх уламжлал байна, өвөг дээдсийн буян заяа байна.

Ингэж хандаж болохгүй ээ. Үүнд би маш эмзэг хандаж байна. Бүхэлдээ Сүхбаатар жанжны үйл хэргийг, гавьяаг үгүйсгэх гэсэн ийм нэгэн ахархан бодол АН-ынхан дотор ихээхэн гарч байна. Үүний эерэг сөрөг үр дагаврыг сайн тунгааж бодох шаардлагатай болсон юм байна гэж би хувьдаа үзэж байна. Сүхбаатарчууд үеийн үед хоёр төлөөлтэй явж ирсэн.

Зүүн бүсэд гурван аймаг багтдаг юм ш дээ. Гарамгайбаатар даргын яриад байгаа шиг таван аймаг хэзээ ч байгаагуй. Дорноговь, Говьсүмбэр бол говийн бүс, төвийн бүсэд хамаардаг. Зүүн бүсэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар л байсан. Дорнод аймаг бол зүүн бүсийн төв.

Хүн амын тоогоор ч, эдийн засаг үйлдаэрлэлийн потенциалаараа ч, нийгмийн дэд бүтцээрээ ч Дорнод аймаг зүүн бүсийн төв байсан. Одоо ч байгаа. Тэвд 76 мянган хүн амьдарч байна. Хэнтийд 72 мянга, Сүхбаатарт 60 мянган хүн амьдарч байгаа. Урьд нь Хэнтий, Дорнод гурав, гурван мандаттай, Сүхбаатар хоёр мандаттай байсан. Гэтэл одоо Дорнодыг хоёр, Сүхбаатарыг нэг, Хэнтийг гурав болгож байгаа нь энгийн математик бодцог хэвд ч ойлгомжтой.

Эрх баригчид дээд зэргээр ялгавартай хавдаж байгаагийн маш тодорхой илэрхийлэл. Бүсийн төв, 76 мянган хүнтэй Дорнод гурав болоогүй байхад 72 мянган хүнтэй Хэнтий аймаг гурван тойрогийн болж байгаа нь зохисгүй, асуудалд шударга бус хандаж байгаагийн илрэл. Нөгөө талаар сонгуулийн үр дүн луйвардах гэсэн муу арга.

-Сонгуулийн газрын зургийг өөрсдөдөө тааруулж зурдаг жерримандер гэдэг аргыг эрх баригчид хэрэглэж байна гэсэн шүүмжлэл гарах боллоо.

-Жерримавдер гэдэг нь одоогоос 150-160 жилийн өмнө гарсан технологи. Наполеон Оростой дайтаж байхад л гарсан технологи. Өөрсдөдөө тааруулж сонгуулийн газрын зургийг зураад түүвдээ тааруулж ялалт байгуулдаг ийм арга. Бид 160 жилийн өмнөх тэр түүх рүү орж байна.

Хүн төрөлхтөн энэ аргын бохир булхайг аль эрт мэдрээд халчихсан байхад бид авч хэрэглэж байна. Харамсмаар зүйл, гутамшигтай ухралт. Нөгөө талаар ард иргэдийн саналыг сарниулж өөрсдөдөө ашигтай хувилбараар зохицуулж төрийн эрхийг авах гэсэн башир аргын илрэл.

-Сүүлийн үед оффшор данстай холбоотой асуудал анхаарлын төвд ороод байгаа. Зарим мэдээллийн хэрэгслээр Таны нэрийг дурдсан байна лээ. Та үүнийг харсан уу. Ер нь Танд оффшор данс байдаг уу?

-“Панама пейперс” ил болсноор дэлхий даяараа том дуулиан дэгдлээ. Оффшор бүсэд данстай байна гэдэг өөрөө хууль бус үйл ажиллагаа. Хэвд ч ойлгомжтой. Тухайн орныхоо татварйас зайлсхийх үйлдлээс эхлээд шударга бус аргаар олсон мөнгөө байршуулж угаах гэсэн ийм л аргын илрэл байдаг.

Миний хувьд оффшор данс байтугай Монголынхоо банкуудад хадгаламжийн дэвтэр ч нээж үзээгүй хүн шүү дээ. Олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн энэ башир арга хол явахгүй. Хууль зөрчсөн, шударга бусаар мөнгө төгрөг олсон ийм үйлдэл гаргах юм бол атаа таван тэнгэр амийг минь гартал ниргэг.