"Эрдэнэт" үйлдвэрийнхэн 69 тэрбумын өртгөөр боссон эмнэлэгийг улсад хандивлалаа
Уулын баяжуулах “Эрдэнэт” ХХК Япон улсын Засгийн газартай хамтран улсад эмнэлэг барьж, хүлээлгэн өглөө
2016.05.10

"Эрдэнэт" үйлдвэрийнхэн 69 тэрбумын өртгөөр боссон эмнэлэгийг улсад хандивлалаа

Уулын баяжуулах “Эрдэнэт” ХХК Япон улсын Засгийн газартай хамтран улсад эмнэлэг барьж, хүлээлгэн өглөө.

Монголдоо томоохонд тооцогдох “Эрдэнэт медипас” эмнэлгийн нээлт өнгөрсөн баасан гарагт Орхон аймагт болж, тус аймгийн удирдлагууд болон Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад оролцсон юм.

Эмнэлгийн   нээлтэд Монголын талаас “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, УИХ ын гишүүн С.Батчимэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Нийгмийн эрүүл мэндий хүрээлэнгийн дарга Б.Цогтбаатар, Японы талаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимицү болгон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэ үеэр ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Эрдэнэт медипас” эмнэлэг баригдсанаар монголчууд эрт үеийн өвчний оношлогоог гадаадад гарахгүйгээр эх орондоо оношлуулах боломж бүрдэж байна.

“Эрдэнэт Үйлдвэр” ХХК асар их хөрөнгө гаргаж, ард иргэддээ маш том хөрөнгө оруулалт үлдээлээ” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн М.Батчимэг “Японы Засгийн газар Монголын анагаах ухааны салбарт олон жилийн турш хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Үүний нэг жишээ нь “Эрдэнэт медипас” эмнэлэг юм.

Энэ эмнэлэгийн чадварлаг эмч нар Японы эмч нартай хамтран алсын зайн оношлогоог хийнэ гэдэгт маш том давуу тал, дэвшил юм. Мөн Монголын эмч нар Японд ажиллаж, тэд бас Монголд ирж харилцан туршлага солилцох боломж бүрдсэн нь талархмаар хэрэг” хэмээсэн. Түүнчлэн эмнэлгийн хүртээмж муутай манай улсын хувьд энэ нь нүдээ олсон ажил гэдгийг албанынхан онцолж, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудад талархал илэрхийлж байв.

Мөн нээлтийн үеэр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Нямхайнямбуу “Зуны эхний сарын шинийн 01-ний өдөр тус эмнэлгийг нээж байна. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай компани.

Энэ жил 15 дахь жилдээ ТОП ААН-ийн нэгээр шалгарсан.

“Эрдэнэт Үйлдвэр” ХХК 2012 оноос эхлэн энэ эмнэлгийг барьж эхэлсэн.

Энэ хооронд дэлхийн болон манай улсын санхүүгийн эдийн засгийн хямрал бэрхшээл учруулсан. Манай үйлдвэрийн гол экспорт зэсийн үнэ унасантай холбоотойгоор нэлээд сунжирлаа. Японы талтай тохиролцсоноор 69 тэрбумын өртгөөр босч байна. Бид анхнаасаа цогц эрүүл мэндийн төв байгуулъя гэж төлөвлөсөн.

Энэ дагуу зам харилцаа, гүүр, инженерийн шугам сүлжээ зэргийг хамгийн сүүлийн үеийн шийддээр байгуулсан. Оросын талын хувь нийлүүлэгчтэйгээ харилцан ярилцаад Япон технологийг нэвтрүүлсэн. Өнөөдөр Японы Элчин сайд болон хамтран ажиллаж буй салбарын төлөөллүүд энд ирсэн байна. Энэ эмнэлэгт Эрдэнэтчүүд төдийгүй хангайн бүсийн иргэд үйлчлүүлж, эмчилгээ, оношлогоог түргэн шуурхай хийлгэх боломжтой” гэсэн юм.