"Засгийн газрыг унагах сонирхол АН-ынханд байна"
2016.05.06

"Засгийн газрыг унагах сонирхол АН-ынханд байна"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр өнгөрөгч шөнө УИХ Сонгуулийн хуулийг өөрчлөн баталж, МАНАН амиллаа хэмээн бухимдав.

"Шударга ёс" эвслийг задалж, Засгийн газрыг тараах сонирхол АН-ынханд өөрсдөд нь байна гэсэн юм. Мөн гишүүн эвслийн бүлэг, МАХН-аас гарсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын талаар байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ч.Улаан 2012 оноос хойш бүлгийн дэд дарга, Байнгын хорооны дарга, Сангийн сайд гэхчилэн хэчнээн албан тушаалд очсоныг та нар мэдэж байгаа. Түүнийг МАХН-аас гарсанд харамсаж байна.

Д.Тэрбишдагва намаас гарсан шалтгаанаа худлаа тайлбайрлаж байна. Тэр намын жагсаалтаар сонгогдох тогтолцоог түрүүчийн парламентаар хуульчлахад өөрөө байлцсан шүү дээ. Тэр хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн гишүүн байсан гэлээ.

Эцэст нь сонгуулийг жижиг 76 тойргоор явуулах нь мөнгөний, бас танил талын сонгууль болгож хувиргана. Эвслээс 300 мянган сонгогч тутмаас нэг гишүүн гаргах санал оруулж байхад ажлын хэсэг түүнийг унагаж, 4000 хүн тутмаас нэг төлөөлөл гаргахаар боллоо хэмээн онцлов.