Хууль хяналтын байгууллагаар шалгуулна
2016.05.03

Хууль хяналтын байгууллагаар шалгуулна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын нэрээр твиттер хуудсаар “Миний бие “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах болсноо албан ёсоор мэдэгдэж байна.

Бүлгийн дарга О.Баасанхүүд мэдэгдсэн. Тэвчээр хязгаартай” хэмээн бичсэн аж. Үүнийг нь хүмүүс бүлгээсээ гарсан гэж ойлгож, багагүй төөрөгдүүлсэн. Тэгвэл тэрээр албан ёсоор тайлбар өглөө “Миний бие нэгэн тодруулгыг албан ёсоор мэдэгдэж байна. Би твиттерт бүртгэлгүй, өөрөө албан ёсны аккаунт нээгээгүй байдаг юм. Миний нэрээр дараах жиргээг хийсэн нь хууль бус гэдгийг хэлээд энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах болно” гэж фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн.