2016.05.02

Түлэнхийн төв эмнэлгийн стандарт хангахаа болиод удаж байна

Гэмтэл согог үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвд эмнэлгийн стандарт норм байхаа болиод уджээ.

Тус эмнэлгийн нэг өрөөнд 10 ортой, сахиуртайгаа 20 гаруй иргэн нэг дор хэвтэн эмчлүүдэг хүнд нөхцөлд байдалд ороод буйг эмнэлгийн удирдлагууд хэлсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Нуруу нугасны тасаг байсан корпусыг тэр чигээр нь Түлэнхийн тасагт шилжүүлсэн. Шинээр өвчтөн ирэхэд ор хүрэлцээгүй учраас коридорт хэвтэн эмчлүүлж байна” гэж эмнэлгийн нөхцөл байдалтай танилцах үеэрээ хэлсэн юм.