Цэцийн дүгнэлтээс болж сонгуулийн ажил хойшлогдож байна
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
МАН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ. Бүлгийн дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсантай холбогдуулан сонгуулийн төлөвлөгөөт ажил хойшлогдож байна. Энэ долоо хоногт нам, эвсэл нэр дэвшигчдээ тодруулах заалттай. Тийм болохоор Цэцийн дүгнэлтийг УИХ хурдан шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн хуульд өөрчлөлт хийж, сонгуулийг цаг хугацаанд нь шударга, ил тод, олон нийтэд нээлттэй, хэрүүл бужигнаангүй явуулах ёстой гэж МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлж байна” хэмээлээ.
УИХ-ын гишүүн О.Содбилэг “ЭМС-ын сайд томилогдолгүй хагас жил боллоо. Салбар нь хүндрэлтэй нөхцөлд байгаа. Мөн АТГ-ын даргыг томилох шаардлагатай. Сонгууль дөхсөн энэ үед төрийн өндөр албан тушаалтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах хэрэгтэй” гэлээ.