Мэндчилгээ
2016.04.27

Мэндчилгээ

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.

Нийслэлийн Монгол Ардын Нам үусч байгуулагдсаны 91 жилийн ойн өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлье.

Хүрсэн түвшингөө үнэлж, хүрэх өндөрлөгөө тодорхойлсон 91 жил бол Монгол Улсын нийслэл Улаанбаагар хот дэлхийн энтэй хот болж хөгжихөд нийслэлийн МАН- ын хорооны үе үеийн удирдлага, гишүүд, дэмжигчдийн санаачилга, мэдлэг туршлага нийслэлийн нийт иргэдийн оюуны хүч хөдөлмөр зүтгэл нөр их хувь нэмэр оруулсан билээ.

Улаанбаатар хотын хөгжил, их бүтээн байгуулалт нь Нийслэлийн Монгол  Ардын Намын өсөлт, хөгжилтэй сапшгүй холбоотой юм.

Тэмдэглэлт ойн өдрүүдэд туулсан замналаа цэгнэн үзэж, ололт амжилтаа дурсан санаж, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, ирээдүйгээ оновчтой тодорхойлох нь бидний зорилт болж байна.

Дэлхийн хотуудын зуун зууныг дамжин өртөөлсөн хөгжлийн загвар, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын туршлагыг бүтээлчээр ашиглан, саятан хотынхоо хөгжлийг тасралггүй үргэлжлүүлэх, бэрхшээл хүндрэлийг хамтын хүчээр, цогц байдлаар гэтлэн давах, улмаар оршин суугчид маань аз жаргалтай аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага бий болсныг тэмдэглэж байна

Нийслэлийн МАН их хотыг сүндэрлүүлэх ариун үйлсийг удирдан чиглүүлсэн намын хувьд шинэ зууны Улаанбаатар хотыг цогцлоохын төлөө мянга мянган гишүүд, дэмжигчид, нийт оршин суугчид та бид хамтдаа зүтгэе.

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,

Эрхэм хүндэт МАН-ын гишүүд, дэмжигчдээ,

Азай буурлууд, оюутан залуучууд, хүүхэд багачуудаа,

Та бүхэндээ Нийслэлийн Монгол Ардын Намын 91 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГА Ц.САНДУЙ