2016.04.21

“Санаа зөв бол, заяа зөв гэдэг үг миний амьдралын гол зарчим”

“100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг оролцлоо.

Таны хэлэх дуртай үг ямар үг вэ?

Санаа зөв бол, заяа зөв гэдэг үгийг хэлэх дуртай гэхээсээ илүү миний амьдралын зарчим, мөрдлөгө болсон.

Таны сонирхол, хобби юу вэ?

Хобби гэдэг багаас сурсан эсвэл цуглуулсан зүйлийг хэлээд байдаг. Манай аав бидэнд их үлгэр дууриал болсон олон цуглуулгатай хүн байсан. 21 аймгийн, мөн сумын тэмдэгийг цуглуулдаг. Мөн марк, зэсэн гэрийн эдлэлийг төрөл бүрээр нь цуглуулдаг байсан. Аавыгаа өөд болсноос хойш би аймгуудын тэмдгийн цуглуулгыг үргэлжлүүлэн цуглуулж байна. 1000 гаруй тэмдэг бий.

Та хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болохыг хүсч байсан бэ?

Манай аав мундаг эдийн засагч байсан. Тиймээс аав шигээ эдийн засагч болно гэж боддог байсан. Мөн  математикын хичээлд сонирхолтой байсан учраас математикч болно гэж боддог байв. 

   Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү