2016.04.20
Гаднаас авч буй ажиллах хүчний тоог бууруулна
Барилгын салбарт гадны ажиллах хүчийг түлхүү ажиллуулснаас Монголын залуус ажиллах нөхцөл хаагдаж байна гэх шүүмжлэл бий.
Тэгвэл салбар яамнаас энэ онд гадны ажиллах хүчийг 20 хувиар бууруулахаар болсон байна. Ингэхийн тулд дотооддоо чадварлаг мэргэжилтэнг бэлтгэх шаардлага бий болж байна.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “ Эдийн засгийн өсөлттэй жилүүдэд уул уурхайн салбар өсөлттэй байх үед барилгын салбарт ч их барилга баригдаж тодорхой хэмжээгээр өсөлттэй байсан. Тухайн үед 30 мянга гаруй гадны ажиллах хүчинг Монголд оруулж ажиллуулж байв. Хөдөлмөрийн яамнаас үндэсний боловсон хүчин, ажилтай мэргэжилтэй залуучуудыг бэлтгэж, гаднаас авч байгаа ажиллах хүчний тоог бууруулна гэдэг бодлого баримталж байна.