Ажиллах цагийн хязгаарлалтыг амаржсан эхчүүдэд уян хатан болгох хэрэгтэй
2016.03.03

Ажиллах цагийн хязгаарлалтыг амаржсан эхчүүдэд уян хатан болгох хэрэгтэй

Манай улсын ажил эрхлэгч эмэгтэйчүүдийн 70-80 хувь нь нийгмийн салбарыг нуруун дээрээ үүрч яваа.  Гэхдээ хөдөлмөрийн явцад цалин хөлсний ялгаатай байдлаас эхлээд эрх нь зөрчигдөх тохиолдол олон гардаг. Шинээр ажилд ороход ойрын жилүүдэд хүүхэд төрүүлэхгүй байхыг тусгасан гэрээ байгуулж байгаа нь эмэгтэйчүүдийн эрхэд халдаж байгаа тод жишээ юм.

Хөдөлмөрийн зах зээл дээр үүсдэг эмэгтэй ажилчидтай холбоотой эрхийн зөрчил бол ажил олгогчид шинээр ажилтантай гэрээ байгуулахдаа тавьдаг шаардлагатай холбоотой байна. Тухайлбал 3-5 жилийн тогтвор суурьшилтай буюу хүүхэд төрүүлэхгүй байх, нэг байгууллагад  ажиллаж байгаа хүнтэй гэр бүл болохгүй байх шаардлага тавьдаг юм.

"Эмэгтэй удирдагч сан" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга В.Удвал: Эмэгтэйчүүдийн хамгийн их өртдөг зүйл бол ажлын байр. Төрсөн эмэгтэйн ажлын байраа хадгалах, төрсний дараах нийгмийн хамгааллыг авах ёстой ч энэ тал дээр эрх нь зөрчигдөж байна. Энэ бол эдийн засгийн хүчирхийлэлд өртөж байгаа нэг хэлбэр.

Бүрэн эхээр нь бичлэгээс...