МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2016.02.18

Бид өөрсдөө чадвартай байж эрхээ хамгаалж чадна

МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн хуралд 36 байгууллагын төлөөлөл оролцож жилд нэгээс доошгүй удаа хуралддаг байгууллагын дээд хурлаа хийх юм байна. Хурлын үеэр байгууллагын 2016 оны ажлаа тодорхойлж, хийж хэрэгжүүлэх ажлынхаа дарааллыг батлах юм. Энэ онд МҮЭХ ажлын байрны тогтвортой байдал, цалин урамшууллын тогтвортой байдал гэх мэт тогтвортой хөгжлийг баримтлан, гишүүд байгууллагын чадавхийг дээшлүүлэх чиглэлд анхаарна хэмээн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцоллоо.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Гишүүд өөрсдийнхөө эрхийг хамгаалах чадавхи нилээн өндөр байх ёстой. Эрхээ яаж хамгаалах талаар төдийлөн сайн ойлгож чадахгүй байгаа. Эрхээ хаана хандаж хамгаалуулахаа мэдэхгүй эрх ашгаараа хохирч байгаа олон мянган ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүсийн чадавхийг дээшлүүлэх гишүүн байгууллагын дотоод ажлыг сайжруулах жил болгож байна. Өөрөөр хэлбэл бид өөрсдөө чадвартай байж эрхээ хамгаалж чадна. Энэ гол зорилтыг 2016 онд МҮЭХ зорилтоо болгон ажиллана.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...