2016.04.19

Ард түмний харц МАН руу чиглэж байна

МАН-ын бага хурал 250 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа.

Хуралдааны эхэнд МАН-ын дарга М.Энхболд улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хүндрэлээс хэрхэн гарах талаар  улс төрийн илтгэл тавьсан юм.

МАН-ын дарга М.Энхболд “Төсвийн орлого гурван  жил дараалан нэг их наяд төгрөгөөр тасарч, энэ хэрээр төлөвлөсөн бүх ажил, хөрөнгө оруулалт зогсож, улсын төсөв их хэмжээгээр өртэй боллоо” гэлээ.

Хурлын үеэр зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өнгөрсөн дөрвөн жилийн турш улс оронд үүссэн эдийн засгийн хямрал, ард түмний нуруун дээр ирсэн. Өрхүүдийн  орлого багасч, иргэд ажилгүй болж, улс орон өрийн дарамтанд орсон. Тиймээс энэ үед МАН уг хүндрэл бэрхшээлээс улс орон, ард иргэдээ хэрхэн гаргах вэ гэдэг бодитой мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна”

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Их өр гэж ярих хэмжээнд очтол гадаад өр их болсон. Өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ нөхцөл байдалд ард түмний харц МАН руу чиглэж байна” гэлээ.