Нийтийн тээврийн салбар бол ашигтай ажилладаг салбар биш
“Танил хүн” нэвтрүүлэгт Зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг оролцлоо.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд өнгөрсөн хугацаанд танай байгууллагаас ямар зорилтуудыг дэвшүүлж ажилласан бэ?
Нийтийн тээврийн салбарын үйлчилгээ бол хамгийн гол асуудал. Ард иргэдэд ая тухтай, аюулгүй тээврээр үйлчилж, зорьсон газарт нь хурдан хугацаанд хүргэж өгөх нь нэн тэргүүний зорилт. Үүнийг нийгмийн захиалгат үйлчилгээ гэдэг. Тэр ч утгаараа үнэ тарифын хувьд улсаас хязгаарлагддаг. Зах зээлийн үед бизнес тал руу их орсноос болоод үйлчилгээний талаар хоцрогдсон. Гэхдээ сүүлийн үед үйлчилгээнд илүү анхаарч, парк шинэчлэлүүдийг хийсэн.
Танай байгууллагын зорилт юу вэ?
Төрийн өмчийн компаниудыг нэг системээр явуулахын тулд гурван компанийг 2014 онд нэгтгэсэн. Үүний үр дүнд нэг стандартад ажил үйлчилгээ хүрч, жигдэрсэн. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй болсон. Парк шинэчлэлийн хүрээнд шинээр 70 автобустай болж, хотын өнгө үзэмж, үйлчилгээний чанар, стандартад нөлөөлөхүйц үр дүнтэй болсон.
Танай байгууллага ашигтай ажиллаж байна уу, алдагдалтай байна уу?
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү