Япон улсын ерөнхий сайд Ю.Хатояма, талархал илэрхийллээ
Саяхан Японд болсон сонгуулийн дүнгээр 50 гаруй жил төрийн эрх барьсан эрх баригч нам ялагдаж, Ардчилсан нам ялж, төрийн эрх баригч нам болсон түүхэн үйл явдал болсон билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг Японы Ардчилсан намын дарга, Япон улсын ерөнхий сайд Ю.Хатоямад баярын мэндчилгээ илгээсний хариу талархалын мэндчилгээ иржээ.
Мэндчилгээнд Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их хурал дахь Монгол-Япон парламентын бүлгийн дарга ноён Д.Ганхуяг танаа
Япон улсын төлөөлөгчдийн танхимын сонгуульд ялалт байгуулсантай холбогдуулан мэндчилгээ илгээсэнд талархаж байгаагаа илэрхийлье.
Японы ард түмэн Ардчилсан намд итгэл хүлээлгэсний үр дүнд энэ сонгуульд ялалт байгуулан Засгийн эрхийг барихаар болсон билээ.