Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн ажиллаж амьдарч байна
Монгол Улсын хилээр зорчих хөдөлгөөнд гадаадын иргэдийн эзлэх хувийг дотоодын иргэдийн тоотой харьцуулахад 30 орчим хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн жилүүдийн тоон үзүүлэлттэй харьцуулахад өсөх хандлага ажиглагдаж байгаа.
Тоон үзүүлэлт өсөхийн хэрээр зөрчил нэмэгддэг. Иймээс Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар нь нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх цагаачлалын бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцсэн ажил, үйлчилгээг гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэх үүднээс Мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх замаар гадаадын иргэдэд тавих хяналтыг сайжруулах боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар манай улсад 101 орны 35 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байгаа юм байна.
Оны эхний найман сарын байдлаар ГИХАЭГ- нь зөрчил гаргасан 18 орны 1800 гаруй гадаадын иргэнийг албадан гаргаж ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй хууль бусаар хөдөлмөр эрхлэхээр ирсэн 16 орны 640 гаруй иргэнийг хил дээрээс буцаажээ.