Орхон аймагт Одонтой ээжүүдийн уулзалт боллоо
Орхон аймгийн ахмадын холбоо эрдэнэтын овооны анхдагч илгээлтийн эздийн холбоо хамтран Одонтой ээжүүдийн уулзалтыг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Орхон аймагт зохион байгууллаа. Тус уулзалтад ээжүүдийн урилгаар УИХ-ын гишүүн О. Баасанхүү оролцож тулгамдаж байгаа асуудлаар уулзалт зохион байгууллаа. Мөн чуулган завсарласан үеэр хууль сурталчилсах үүргийнхээ дагуу хуулийн талаар ээжүүдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Миний хувьд өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийг ад үзэж байгаа юм биш. Доор байгаа хүмүүсээ жоохон ч гэсэн тэгшитгэж өгөхгүй бол, тэтгэвэр нэмхээр өндөр нь тасраад, доод тал нь хоцроод байна. Шударга ёс гээд заавал тэгшитгэх хэцүү. Гэхдээ анхаарах хэрэгтэй байна.
Мөн гишүүн О.Басанхүүг Өргөдлийн байнгын хорооны дарга байх үед нь Одонтой ээжүүд удаа дараа хүсэлт гаргаж, улсдаа 15-30 жил ажиллаж хөдөлмөрлөсөн ээжүүдийг салбарын шагналуудад тодорхойлж өгөхийг хүсчээ. Энэ дагуу 30 гаруй одонтой ээжийг тэргүүнээс уурхайчнаас эхлээд эрүүл мэнд, боловсролын тэргүүнээр шагнасныг тэр өдөр гардууллаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...