О.Содбилэг гишүүн нярайн тасагт хамгийн сүүлийн үеийн инкубатор авч өглөө
Дутуу нярайг сувилахад хамгийн шаардлагтай зүйл нь инкубатор байдаг. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн хөрөнгөөр Орхон аймгийн бүсийн оношилгооны төвийн нярайн тасагт хамгийн сүүлийн үеийн инкубатор авч өглөө.
Хоёр кг-аас доош жинтэй төрсөн хүүхдийг дутуу төрсөн гэж үздэг. 800 гр-аас дээш төрсөн хүүхдэд амьдрах боломж бий гэхдээ 1.5 кг болтол нь эмнэлэгт торинуулна. 35 хэм дулаанд өндөр чийгшилтэй орчинд байлгах нь сувилалд хамгийн чухал. Энэ орчинг инкубатор төхөөрөмж бүрдүүлдэг.
Тус төв нь хоёр инкубатортой гэтэл энэ өдөр л гэхэд зургаан нярай дутуу төрсөн байна. 24 цаг төхөөрөмжинд хүүхдүүдийг байршуулах ёстой ч одоогоор 10 цаг л байлган сэлгэдэг байна. УИХ –ын гишүүн О.Содбилэгийн шинээр өгсөн инкубатор нь орчин үеийн дэвшилтэд технологитой учир хүүхдүүд өсөн бойжиход хамгийн их хэрэгтэй, хүүхдүүд шаардлагатай сувилгаагаа авах боломжтой боллоо.
УИХ –ын гишүүн О.Содбилэг “Эрүүл хөгжилтэй Эрдэнэтийн хүүхдүүдийг өсөн бойжуулахад хамгийн хэрэгтэй, шаардлагатай төхөөрөмж юм байна гэдгийг судлаад өнөөдөр эмнэлэгтээ хүлээлгэн өгч байна” хэмээн хэллээ.
УИХ –ын гишүүн О.Содбилэг тус төвд дутмаг байгаа төрөх ор, шарлагын аппарат зэргийг өөрийн хөрөнгөөр авч өгөхөөр захиалсан. Удахгүй дараагийн ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө гэлээ. Эдгээр ажлыг сонгуульд нэр дэвшихдээ амласан. Гэвч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ ажлыг хийх боломжгүй байгаа тул амлалтаа ийн өөрийн хөрөнгөөр биелүүлж байна гэлээ.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...