УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.03.09/ хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан ч ямар нэгэн хариу өгөхгүй байгаа талаар мэдээлээд мэтгэлцэх товыг хойшлуулахаар болж байгаагаа мэдэгдэв.
Ерөнхий сайдтай хийх халз мэтгэлцээний товыг гуравдугаар сарын 12-ны 19.00 цагт хийхээр товлосон байсан ч Ерөнхий сайд ямар ч хариу өгөөгүй тул мэтгэлцээний товыг 14 хоногоор хойшлуулж гуравдугаар сарын 23-нд хийхээр болсон байна.
Хэрэв товлосон хугацаанд хариу өгөхгүй бол дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганыг нээх үеэр Ерөнхий сайдаас “Яагаад мэтгэлцээнд ирээгүй вэ” гэдэг асуултанд хариулт авна. Хэрэв мэтгэлцээндээ ирэх юм бол хуримтлалын сан бүрдүүлэх бодлого болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар асуулт асууна гэлээ.