Том бүлэглэлүүд айсандаа ийм зүйл хийж байна
ХҮН–ын төв хороо өчигдөр албан ёсоор хуралдсан байна. Энэ талаараа тус намын дарга С.Ганбаатар, намындэд дарга С.Боргил, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одонгуа, удирдах зөвлөлийн гишүүн О.Алтангэрэл,Д.Миеэгомбо, Т.Бат–Оргил зэрэг төв хорооны 43 гишүүний хамт өчигдөр мэдээлэл хийсэн юм. ХҮН–ын төв хороонийт 58 гишүүнтэй байдаг бол өчигдөр төв хорооны хуралдаанд 16 аймаг, есөн дүүргийн 43 гишүүн оролцжээ.
Тэд хурлаараа “ЗА” андгайг зөрчсөн удирдах зөвлөлийн гишүүн, намын дэд дарга Б.Найдалаа, П.Ганзориг зэрэг гурван гишүүнийг чөлөөлж, оронд нь өөр хүмүүс томилсон байна.
Мөн сонгууль ойртож байгаатай холбоотой зарим дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, шинэчилсэн тухайгаа мэдэгдэв. Энэ үеэр ХҮН–ын дарга С.Ганбаатараас намд нь үүсээд буй зөрчилтэй асуудлын талаар тодрууллаа.
–Б.Найдалаа нарыг чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлахгүй юу?
–ХҮН их үйл хэргийн төлөө явж байхад олон бүлэглэл, бэрхшээл болоод хүсэл шуналын тулам болсон Монгол орны тусгаар тогтнолыг зарж идэж байгаа олон бүлэглэл бидний эсрэг ажиллаж байгаа. Тэдний төлөө манай журмын гурван нөхөр урвасанд үнэхээр харамсаж байна. 12 жил би хүний төлөө тэмцэж явахдаа олон бэрхшээл, зовлонтой тулгарч байсан. Харин дотроосоо урваж, бидэнд хүндрэл учруулж байгаа бол өнөөдөр ХҮН хангалттай шийдэх ардчилалтай, хүчтэй гэдгээ харуулж байна. “ЗА” андгайг зөрчсөн тохиолдолд албан тушаалаас нь огцруулах,шаардлагатай тохиолдолд тухайн хүний хийсэн үйлдэл дээр нь шүүх, цагдаагийн байгууллагад хандаж мэдэгдэлхийх зэрэг шийдлүүд байдаг.
–Нэг намын гишүүд хоёр хэсэг болж тус тусдаа мэдээлэл хийж байгаа нь нийгэмд эргэлзээ төрүүлэх боллоо. Б.Найдалааг намын дарга болсон гэх төв хорооны хуралдаанд хэдэн гишүүн оролцсон бол. Одоо намын тамга, тэмдэг хэнд байгаа вэ?
–Уржигдар хуралдсан гэх төв хорооны хуралдаанд 10 орчим гишүүн ирсэн. Өнөөдөр хуралдсан төв хорооны албан ёсны хуралд 43 гишүүн оролцож, гарын үсгээ зурсан байгаа. Гадаадад ажиллаж байгаа болон зайлшгүй ажилтай байгаа төв хорооны зарим гишүүн саналаа бидэнд бичгээр ирүүлсэн. Намын тамга, тэмдгийг ерөнхий нарийн бичгийн дарга хадгалдаг. Өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд хадгалж байсан тамга, тэмдгээ албан тушаалаасаа чөлөөлөгдөхдөө аваад явсан. Түүнийгээ өнөөдөр янз бүрийн бичиг цаасан дээр дарж, ашиглаад явж байна. Өнөөдөр хуралдсан намын төв хорооны хурлаас тэр тамга, тэмдгийг албан ёсоор хүчингүй болгосон. Тиймээс бид төв хорооны бүрэлдэхүүнээрээ тамга, тэмдгээ шинээр авна. Үүнд хууль зүйн ямар нэг асуудал байхгүй.
–Төв хорооны хурал хаалттай болсон юм уу. Мөн хуралдах үеэр “Алтандорнод Монгол” компанийн хамгаалалтын албаныхан ирж, зарим гишүүнийг оруулаагүй гэсэн?
–Төв хорооны хурал дүрэм, журмынхаа дагуу болсон. Төв хорооны нийт гишүүн оролцсон. Мөн гаднаас ажиглагчидч ирсэн. ИЗНН–ын дарга Ц.Ганхуяг оролцож, эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байгаа. ХҮН бусад хэдхэдэн намтай хамтран хэрхэн сонгуульд орж болох вэ гэдэг талаарх хувилбаруудаа ярьж байгаа. Түүний нэг болох ИЗНН–тай ярилцаад, ажлын хэсэг гараад ажиллаж байгаа нь үнэн. Бид ямар ч хамгаалалттай, хаалттай хуралдсан зүйл байхгүйг албан ёсоор хэлье.
–Сүүлийн үед намын дэд дарга С.Боргил Оюутолгойд хуулийн зөвлөгөө үзүүлдэг компаниас эхний ээлжинд 40 мянган ам.доллар авсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
–Шинэ намаас айж байгаа бүлэглэлүүд бидний эсрэг ямар их хүчтэй ажиллаж байна вэ гэдгийг харж болно. Бидөнөөдөр Монголын улс төрд шинэ уур амьсгал, шинэ хүч болж гарч ирнэ гэдэг нь тодорхой байна. Тэдний явуулжбайгаа явуургүй үйлдлүүд нь эргээд биднийг ард түмэнд өөрсдийгөө ойлгуулахад дэм болж байгаа. С.Боргилынхувьд ээлжит гүтгэлэг байна. 12 жилийн турш би ийм зүйл сонссон. Хэрэв энэ үнэхээр үнэн байсан бол тэр хүмүүсшүүх, цагдаад аль хэдийнэ хандсан байх байсан. Ийм зүйл огт байхгүй. Энэ хүн Оюутолгойтой холбоотой асуудалдээр Монголын төлөө, Монголын Засгийн газар эрх ашгийг яаж өндөрт хамгаалах вэ гэдэгт тэмцэж бас зөвлөгөө өгчявсан нь үнэн. С.Боргил энэ асуудал дээр Монголын төлөө надтай хамт олон жил хамт ажилласан гэдэгт ам бардамхэлж байна.
–Тэгвэл та аль бүлэглэлийг ийм зүйл хийж байна гэж хардаж байна?
-Надад өөрийн гэсэн бодол, бодлого байдаг. Монголын ард түмэн надтай, надгүй ХҮН буюу шинэ намуудыг хэн намнах вэ гэвэл Монголын ядуурал, хүмүүсийн нулимсаас сорж амьдардаг бүлэглэлүүд үүнийг хийж байгааг хэн ч мэдэж байгаа.