Хүний эрхийг ноцтой зөрчсөн улсуудыг зарлалаа
2016.02.26

Хүний эрхийг ноцтой зөрчсөн улсуудыг зарлалаа

Эмнести Интернэшнл  байгууллага 2015 оны дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайлан гаргажээ.

Тэд Засгийн газрууд ичгүүргүйгээр олон улсын хуулийг зөрчиж, хүний эрхийг хамгаалдаг институтуудыг санаатайгаар нухчин дарж байна. Зөвхөн бидний эрхэнд ч биш, эрхийг хамгаалдаг хууль, тогтолцоонд заналхиилж байна гэв.

Тухайлбал, 2015 онд 122 улсад хүмүүсийг эрүүдэн шүүж, зүй бус харьцаж, 30 гаруй улс дүрвэгчдийг аюул нүүрлэж буй улс руу буцаажээ. Олон Засгийн газар НҮБ-ын хоморголон устгахаас сэргийлэх, гэмт үйлдэлд хариуцлага тооцох үйл ажиллагаанд нь санаатайгаар саад учруулж, дотооддоо хүний эрхийг сайжруулахыг зөвлөсөн зөвлөмжийг нь хүлээн авахаас татгалзаж, үл тоомсорлож байгааг тайланд дурджээ.

2015 онд иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгмийн эрхийг ноцтой зөрчсөн улс орнуудад Тайланд, Израйль, Сири, Хятад, ОХУ, Их Британи, АНУ орсон байна.