УИХ-ын хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд
2016.02.19

УИХ-ын хүний эрхийн дэд хорооноос хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хүний хөгжих эрх, шударгаар шүүлгэх эрх, эрүүгийн процесс зэрэг асуудлаар иргэний нийгмийнхэнтэй зөвшилцөж хүний эрхийн стандартын хуульд тусгуулах талаар ярилцаж байсан бол энэ удаад “Хүний эрхийн үндэсний төлөвшил-15” сэдвийн хүрээнд ярилцлаа.

Уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон бусад хүний эрхийн төлөө ажилладаг 18 иргэний нийгмийн төлөөлөл оролцсон юм.

УИХ-ын хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд: Бидний үйл ажиллагааны гол чиглэл өнгөрсөн чуулганаар эрүүгийн хууль, зөрчлийн хууль гээд томоохон хуулиуд гарсан. Эдгээрийг хүчин төгөлдөр болгох хугацаанд хуулийн салбарын, эрх зүйн салбарын олон байгууллагын эрх зүй шинэчлэгдэж байгаа. Мөн процессийн хуулиад нь шинэчлэн батлагдаж байгаа. Үүнд чухал хүний эрхийн баталгаа хангуулах гол асуудал нь тусгагддаг. Үүнд хүний эрхийн дэд хороо бусад байгууллагатай хамтран дуу хоолойгоо нийлүүлж жинхэнэ зөв шийдвэр гаргахад тус дэм болно гэж бодож байгаа.  

Бүрэн эхээр нь бичлэгээс ...