УИХ-ын гишүүн Л.Болд
2016.02.16
Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн Л.Болд Монгол-Францын найрамдлын бүлгийн даргын хувиар Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Элизабет Барсак, Монгол Францын хамтын ажиллагаа, соёлын асуудал хариуцсан зөвлөх Жон Флорэнт нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн Францын парламентын гишүүн ноён Жэром Шартир УИХ дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга болон гишүүдийг БНФУ-д ажлын айлчлал хийхийг урьсан талаар уламжиллаа.