БНХАУ-ын Эрээн хотод ажлын айлчлал хийлээ
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хотод ажлын айлчлал хийж байна.
БНХАУ-ын Хөх хотын Дотоодын хамгаалах ерөнхий ангийн галын аюулаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан дэд дарга Гө вөнь Жүн ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2015 онд ӨМӨЗО-ны Ардын Засгийн дэд дарга айлчлан ирэхдээ Монгол Улсын талд санал болгосон 100 ширхэг гал унтраах үлээгч аппаратыг энэ оны 7 дугаар сард манай талд хүлээлгэн өгөхөөр тохиролцов.
Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү уулзалтын үеэр БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлэх ой, хээрийн түймэртэй тэмцэх төслийн хэрэгжилтийг явцын талаар тодруулсан юм.
Мөн хил залгаа бүс нутагт ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд албан хаагчдыг хилээр хялбаршуулсан хэлбэрээр хил нэвтрүүлэх зэрэг асуудлаар хоёр тал ярилцан тохиролцлоо.