МАН-ын дарга М.Энхболд ОХУ-д ажиллаж байна
МАН-ын дарга М.Энхболд
2016.01.26

МАН-ын дарга М.Энхболд ОХУ-д ажиллаж байна

МАН-ын дарга М.Энхболд Нэгдсэн Орос намын урилгаар энэ сарын 26-28-ны өдрүүдэд  ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Дум дахь Нэгдсэн Орос намын бүлгийн дарга В.А.Васильев болон тус намын удирдлага, гишүүдтэй уулзах юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2014 оны есдүгээр сар, Холбооны хурлын зөвлөлийн дарга В.И.Матвиенко мөн оны зургадугаар сар, Төрийн Думын дарга С.Е.Нарышкин энэ оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлсэн билээ.

Тэгвэл айлчлалын буухиа МАН-ын дарга М.Энхболдын айлчлалаар үргэлжилж байна.