Засгийн газар насан туршийн өрөө гардан хүлээж авсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулсан юм.
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Засгийн газар компанитай гэрээ хийхэд баяр ёслолын байдалтай өрөөнд хүлээж авсан. Өөрөөр хэлбэл насан туршийн өрөө гардан хүлээж авлаа. Иймэрхүү замбараагүй байдлыг зохицуулах боломжтой гэж үзээд энэ хуулийг өөрчилж байна уу, дэлхийн хэдэн оронд ийм хуулийн жишиг байдаг вэ гэдгийг лавлалаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “ОУ-ын гэрээг УИХ-аар хэлэлцдэг. Гэтэл харилцагч талын итгэлцлийг алдах тохиолдол цөөнгүй. Мөн ОУ-ын гэрээний тухай хууль Үндсэн хуульд нийцэж байна гэсэн зохицуулалттай.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг ОУ-ын гэрээ хэлцэл гэж үзэх үү. 2009 онд Монгол төрийн гурван сайд гарын үсэг зурж байсан. Ер нь цаашдаа ОУ-ын гэрээ, хэлэлцээрийг засч, сайжруулах шаардлага гарвал хэрхэх вэ?
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “ОУ-ын гэрээнүүд үзэглэх явцад байнгын хорооны саналууд туссан эсэх нь мэдэгддэггүй. Соёрхон батлуулах үед янз бүрийн асуудал үүсдэг. Байнгын хороодоос гарсан санал ямар байдлаар тусгах вэ гэдгийг мэдээлэх эргэх механизм байж л үзэглэх хэрэгтэй” гэсэн юм.