ОБЕГ-ын удирдлагууд БНФУ-ын БХЯ-ны төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны санал солилцлоо
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг БНФУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газрын Ази, Номхон далайн дэд захирал, хошууч генерал Ж.Күскэрийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү БНФУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газрын Зүүн хойд Азийн хэлтсийн даргын орлогч, хатагтай М. Лэ Пэр, Монгол дахь Францын ЭСЯ-ны Батлан хамгаалахын суурин бус атташе дэд хурандаа С.Дюпон нар оролцов. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны боломж, бололцооны талаар санал солилцлоо.
Бүгд Найрамдах Франц Улсын Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газар, Монгол Улсын Батлах хамгаалах яамтай хамтран Батлан хамгаалах аж үйлдвэрийн форумыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Тус форумд БНФУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газрын Ази, Номхон далайн дэд захирал, хошууч генерал Ж.Күскэрээр ахлуулсан Францын албаны болон батлан хамгаалах аж үйлдвэрийн 14 компанийн 20 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Тус төлөөлөгчдийн ахлагч, хошууч генерал Ж.Күскэр ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцох хүсэлт тавьсаны дагуу уулзалтыг зохион байгууллаа.