Японы менежментийн нэг өдрийн сургалт болж байна
2013 оны 08-р сард Монголын авто замчдын холбоо, Шизүока-Монголын найрамдлын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ санамж бичгийн хүрээнд 2015 оноос эхлэн Японоос мэргэжлийн багш нарыг Монголд ирүүлж сургалт явуулсаар байгаа юм. 2016 оны 2 дугаар сарын 15-н буюу өнөөдөр хоёр дахь удаагийн сургалтыг Монголын авто замдчын холбоотой хамтран зохион байгуулж байна.
Сургалтыг нээж Зам тээврийн яамны АЗТБХЗГ-ын албаны дарга Д.Загдраднаа, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа нар үг хэллээ.
Энэ удаагийн сургалтанд:
Соне Масахиро – Шизүока Телевизийн зөвлөх, Фүжи телевизийн гадаад харилцааны албаны дарга
Киүчи Мицүрү - Шизүока мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн
Аоно Хироши – Аоно Фрэш Мийт ХК-ны захирал
Күрита Казүаки – Үтоно Сато халамж асрамжийн газрын дарга
Тоёда Такаши – Бүх Японы бизнесийг дэмжих хамтын холбооны дарга
Сакода Шигэми – Японы Конкрит судлалын хүрээлэнгийн гишүүн, Америкийн Конкрит судлалын хүрээлэнгийн гишүүн
Китагава Масахиро – Китагава Индистри ХК-ны захирал
Сүзүки Масахиро – Токай Когиё мэргэжлийн сургуулийн Геодезийн багш
зэрэг хүмүүс оролцлоо.