Дүүргийн мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн дэмжлэг үзүүллээ
Дүүргийн мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн дэмжлэг үзүүллээ
2016.02.15

Дүүргийн мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцөөс буцалтгүй тусламжаар дүүрэгт хуваарилагдсан тонн өвсийг мал бүхий өрхүүдэд хүргэжээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 480 дугаар тогтоолын дагуу өвөлжилт хүндэрсэн үед мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран XV, XVIII, XIX, XX хорооны мал бүхий тусламж, дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай долоон өрхөд 250 өвсийг үнэ төлбөргүй олгох ажлыг сар шинийн өмнөхөн зохион байгууллаа.