Ц.Сандуй Онцгой байдлын ерөнхий газарт уриалга гардууллаа
Ц.Сандуй Онцгой байдлын ерөнхий газарт уриалга гардууллаа
2016.02.04

Ц.Сандуй Онцгой байдлын ерөнхий газарт уриалга гардууллаа

Улсын хэмжээнд 18 аймгийн 97 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум зудархуу байдалтай байгаа талаар холбогдох газруудаас олон нийтэд мэдээлэх болсон.

Мөн малчдад туслах сайн санааны хандивын арга хэмжээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүрээнд өрнүүлэх болсон билээ. Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад дэмжлэг үзүүлэхээр сайнүйлсийн аяан зарлаж буй талаараа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Зовсон цагт нөхрийн чанар танигддагийн адилаар тэд Улаанбаатар хот дах нутгийн зөвлөлүүд, ажахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийтэд хандан уриалга гаргасан юм.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид болон дүүргүүдийн намын хорооны дарга нар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генералТ.Бадралтай уулзан уриалгаа гардуулан өглөө.

Уулзалтын үеэр малчдад туслах энэхүү уриалгыг нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж байгууллага,  олон нийтийн байгууллагуудын дунд өрнүүлж хамтран ажиллан дэмжлэг үзүүлэх хүсэлтийг  ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралд тавьсан юм.