Он гарсаар 840 иргэний амь насыг аврав
2016.01.26
Он гарсаар 840 иргэний амь насыг аврав
Өвлийн улиралд иргэдээс Онцгой байдлын албанд цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, голын мөсөнд саатсан зэрэг дуудлага зонхилж байна.
2016 он гарсаар Баян-Өлгий, Булган, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт малдаа яваад, гэрээсээ гараад сураггүй болсон 11 иргэнийг эрэн хайх, аврах ажлыг зохион байгуулж 9 хүнийг эсэн мэнд олсон.
Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Увс аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт автомашин цасанд суусан, голын мөсөнд саатсан, шатахуун дууссан, эвдэрсэн зэрэг 28 удаагийн дуудлагаар ажиллаж 840 хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан байна.