Онцгой байдлын алба хаагчид жуулчдыг аварчээ
Онцгой байдлын алба хаагчид жуулчдыг аварчээ
2016.01.20

Онцгой байдлын алба хаагчид жуулчдыг аварчээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Тариалан сумын “Намнан”-ийн ар гэдэг газарт монгол хэл мэдэхгүй гадаадын жуулчид автомашин нь эвдэрч саатсан тухай дуудлагыг нутгийн иргэд өгчээ.

Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид тухайн газар очиход Улаанбаатар хотоос ОХУ руу аялж явсан хоёр жуулчин ийнхүү “VD499163” улсын дугаартай  “FIAT Ducat 290” загварын автомашин нь эвдэрсэн байжээ. Онцгой байдлын газрын алба хаагчид жуулчдад тусламж үзүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан байна.