Б.Саранчимэг буддаг ном бүтээжээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга асан Б.Саранчимэг
2016.01.19

Б.Саранчимэг буддаг ном бүтээжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга асан дуулиан шуугиантай ажлаа Б.Саранчимэг ажлаа өгөөд багагүй хугацаа өнгөрсөн ч эко хатагтай хэмээх эрхэм алдраа алдахгүй нь бололтой.

 Учир нь таван жилийн хугацаанд үндэсний хэмжээний томоохон ногоон байгууламжийг бүтээж чадсан тэрбээр иргэдийн хүсэлтээр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтанд төлөөлөгчийнхөө шугамаар хошуу нэмж хамтран ажиллахаар шийдсэн гэнэ. Магадгүй сонгуулийн шоу эхлээд Баянзүрхээс дэвшихээр мандатаа авсан гэх тэрээр Ботаник гэдэг санамсаргүй тохиол биш ч байж мэднэ.

Зөвхөн цэцэрлэгжүүлэлт бус иргэдийн экологийн боловсролд ч ихээхэн анхаардаг тэрбээр 2013 онд “Ногоон ном”-оо гаргаж байсан бол өнгөрсөн жил үргэлжлэл болох “Ногоон дэвтэр” гаргаж буй гэнэ.

Цахим ертөнц хүчээ, авч ном унших нь ховор болсон өнөөгийн залууст зориулсан уг дэвтрийн хуудас бүрт экологийн мэдээлэл багтааж өгсөн аж. Мөн түүний санаачилсан “Ухаалаг-Монгол” хүүхэд төслийн хүрээнд “Бондгор Тонтгор” хэмээх үндэсний уламжлалт өв соёлыг танин мэдүүлэх зорилготой буддаг ном сар шинийн өмнөхөн худалдаанд гарах гэнэ.