"Өглөөний сонин"-ыхон Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд хүндэтгэл үзүүллээ
Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” 2011 оноос эхлэн тухайн жилийнхээ “Тууштай улстөрч”, “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага”, “Бүтээн байгуулагч компани”-уудыг олон нийтийн санал асуулгаар тодруулж, хүндэтгэл үзүүлэн, сурталчилж ирсэн билээ.
Тодруулбал, өнгөрсөн хугацаанд 2011 онд "Тууштай улстөрч", "Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн", "Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага, иргэн", "Шилдэг бүтээн байгуулалт" гэсэн дөрвөн номинацид 44, 2012 онд 48, 2013 онд 52 шилдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлан, алдаршуулж байв. Харин 2015 онд шилдэг 60 үйлстнийг тодруулахаар news.mn, polit.mn, shuud.mn, morningnews.mn, eagle.mn, olloo.mn, sonin.mn, mminfo.mn, ikon.mn, ulstur.mn сайтаар олон нийтийн саналыг бүтэн сарын хугацаанд санал авч, энэ сарын 21-ний өдрийн 12:00 цагт хаасан юм. Энэ удаагийн санал асуулгад дээрх дөрвөн номинацид олон нийтээс зүгээс давхцсан тоогоор 150 гаруй улстөрч, иргэн, байгууллагын нэрийг дэвшүүлж, 120 мянга гаруй санал өгчээ. Тэдгээрээс номинаци тус бүрээс хамгийн олон санал авсан эхний 15 нэр дэвшигчдээ тодруулж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг нээж “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Л.Нинжжамц үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос жил бүр уламжлал болгон тухайн жилийнхээ “Тууштай улстөрч”, “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгчид”, “Бүтээн байгуулагчид”-ыг нэрлэн өргөмжилдөг. 2015 оны шилдгүүдийг сар гаруйн хугацаанд олон нийтээс санал авч тодруулсан бол өдгөө тэднийгээ зарлаж, өргөмжлөхөд бэлэн болоод байна. Бид цаг хугацаатай уралдан шинэ мэдээ, мэдээл¬лийг уншигч түмэндээ өдөр бүр хүргэхээс гадна улс эх орон, хүний хөгжлийн төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулж, гар бие оролцсон, бүтээн байгуулсан сайн үйлсийн эздийг олон нийтэд сурталчилж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд "Тууштай улстөрч", "Хүмүүнлэгийн үйлстэн", "Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага, иргэн", "Шилдэг бүтээн байгуулалт" гэсэн дөрвөн номинацид 2011 онд 44 шилдэг, 2012 онд 48, 2013 онд 52 шилдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилсан байна. 2015 онд шилдэг 60 үйлстнийг тодруулахаар мэдээллийн хамгийн их хандалттай news.mn, polit.mn, shuud.mn, morningnews.mn, eagle.mn, olloo.mn, sonin.mn, mminfo.mn, ikon.mn, ulstur.mn зэрэг сайтаар олон нийтийн саналыг арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 12:00 цагт саналыг авч, хаасан байна. Энэ удаагийн санал асуулгад олон нийтээс давхцсан тоогоор дөрвөн номинацид 150 гаруй улстөрч, иргэн, байгууллагын нэрийг дэвшүүлж, 120 мянга гаруй саналыг цахим ертөнцийн хэрэглэчид өгсөн байна.
Тэдгээрээс номинаци тус бүрээс хамгийн олон санал санал авсан эхний 15 нэр дэвшигчийг өнөөдөр та бүхэндээ танилцуулж, хүндэтгэл үзүүлэх гэж байгаадаа баяртай байна. Энэ дөрвөн номинацийг тодотгон авсан нь учиртай. Бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, бүтээн байгуулагч, улстөрчдөө зарим үед үгүйсгэж, хийсэн бүтээсэн зүйлийг нь хараар будах болсон энэ нийгмийн давалгаанд бид гэрэл гэгээ гаргаж, бусдын төлөө зүрх сэтгэл, цаг зав, олсон орлогоосоо хуваалцаж байгаа хүмүүнлэгийн үйлстнүүд, олон гэр бүлийг орон сууцтай болгож, улсын хөгжилд өнгө нэмэх үзэсгэлэнтэй барилга байшин бүтээн байгуулалтыг хийж байгаа бүтээн байгуулагчдаа, ажлын байраар хангаж байгаа баялаг бүтээгчдийг, бүтээсэн олсон бүгдээсээ бусдын эрүүл мэнд, боловсрол, урлаг соёлд харамгүй зарж байгаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгчдийг магтан сайшааж байгаа юм.
Мөн монголын төр, тусгаар тогтнол ард олныхоо амар тайван амьдралын төлөө халуун залуу наснаасаа эхлээд төр улсдаа зүтгэж байгаа улстөрчдөө бид магтан сайшаах учиртай. Монголчууд бид төрийн сүлдэндээ залбирдаг ард түмэн билээ. Тууштай улстөрчдийг олон нийт нэрлэхдээ нэг удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд яаж ажилласныг нь онцолсонгүй. Хамгийн хатууд тооцогддог улстөрийн “халуун тогоонд” өөрийн итгэл үнэмшил, халуун залуу нас болон үзэл бодлоосоо урваагүй үнэнч байсан хүмүүсийг бид онцоллоо.
“Өглөөний сонин” 10 дахь жилийнхээ ойтой шинэ оноо угтах гэж байна. 10 жилийн турш өдөр бүр улстөр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг гээд энэ танхимд хуран цугласан та бүхний түүхийг бичиж, хадгалсаар иржээ. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн, биднийг дэмжиж байгаа хэвлэл мэдээллийн хамтрагчид, найз нөхөддөө чин сэтгэлээсээ баярлаж, талархсанаа илэрхийлж байна. Энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хатагтай, ноёд төлөөлөлөгчдөдөө дахин баярласнаа илэрхийлж байна.” гэсэн юм. 2015 оны “Хүмүүнлэгийн үйлстэн” номинацид Онцгой байдлын ерөнхий газар 15 дугаарт эрэмбэлэгдсэн байлаа. Тус хамт олны хувьд өнгөрсөн жилүүдэд ч манай санал асуулгад байнгын дээгүүрт бичигдэж ирсэн билээ. Ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын дэд хурандаа Г.Ариунбуян оролцож, талархлаа илэрхийлж байлаа.
Тэрбээр "“Өглөөний сонин”-оос ард түмний дунд явуулсан санал асуулгаар Онцгой байдлын ерөнхий газар 2015 оны “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн”-ээр гурав дахь удаагаа шалгарлаа. Онцгой байдлын албаны албан хаагчид энэ онд 1233 эрдэнэт хүний амь нас, аж ахуйн нэгж, иргэдийн 23.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан амжилтаар шинэ оноо угтаж байна. Төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж хүмүүнлэгийн үйлсийг бүтээн “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн” шагналыг хүртсэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүндээ ажлын амжилтыг хүсэн ерөөе." гэж байлаа.