Ирэх онуудад Монгол Улс томоохон сорилтыг даван туулна
МҮОНТВ өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас Сонгуулийн хуулийн асуудлаар тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Өнөөдөр УИХ сонгуулийн хуулийг хэлэлцлээ. Энэ удаагийн сонгуулийн хууль улс төр, эдийн засаг, нийгмийн маш эмзэг үед сонгуулийн шинэ орчинг бий болгох зайлшгүй шаардлагын үүднээс шинэ хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Яагаад ийм эмзэг цаг үе гэхээр гадаад орчин маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж, дэлхийн эдийн засгийн бүтцэд томоохон өөрчлөлт орж, их гүрнүүдийн дотоод болон улс орнуудын зөрчил тэмцэл эрс нэмэгдэж, бие биенийхээ эсрэг эдийн засгийн болон бусад хориг арга хэмжээг авч байна.
Тодорхой бүс нутгуудад тогтворгүй байдал үүсч, дайн бүхий байдал зөрчлийн голомтод нэмэгдэж, сэтгэл шимшрүүлсэн мэдээлэл тасрахгүй байна. Энэ бүхнээс улбаатай дэлхийн эдийн засаг томоохон уналттай бодитой нүүр тулж эхэлж байна. Зах зээлийн үнэ ялангуяа Монгол улсын орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг уул уурхайн экспортын гол нэрийн барааны үнийн огцом уналтуудыг үзүүлж байна. Тэгээр ирэх онуудад Монгол улс томоохон сорилтыг даван туулна. Энэ сорилтыг даван туулахад улс төрийн тогтвортой байдал, төрийн хүлээн зөвшөөрөгдөх чанар ач холбогдолтой.
Өнөөдөр улс төрийн намууд тодорхой зөвшилцөлд хүрч сонгуулийн хуулиа батлах байх гол нь батлахдаа улс төрийн эдийн засгийн бүлгийн эрх ашигт үйлчлэх бус олон нийтийн эрх ашгийн төлөө, ирж байгаа сорилтыг даван туулахын төлөө ямар нэгэн гадны өдөөн хатгалагд өртөх нөхцөлийг бүрдүүлэхгүй байх үүднээс сонгуулийн хууль, сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс нь олон түмэнд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, улс төрийн тогтворой байх шаардлагыг хангасан хуулийн орчныг батлах ёстой болж байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....