М.Батчимэг гишүүн жиргээчдээс дэмжлэг гуйв
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь нэг хүйсийн төлөөлөл байхаар Сонгуулийн хуулийн төсөлд орж байгаа аж.
Мэдээж энэ бол эмэгтэйчүүдийн төлөөллийг хэлж байгаа байх. УИХ-ын гишүүдийн дийлэнх хувийг эрэгтэй хүйсийнхэн эзэлдэг бол 30-аас доошгүй хувь нь эмэггэйчүүд байх нь ойлгомжтой. Хэдийгээр ийм заалт орж байгаа ч эмэггэйчүүд төр түшилцэх нь ховор байдаг.
Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүн байгаа. Тиймээс дараа дараагийн парламентад ч үүнээс олон эмэгтэй гишүүдийг төрүүлэхийг М.Батчимэг гишүүн жиргээчдээс гуйжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих 30 хувийн квотыг баталгаажуулахад та бүхний дуу хоолой чухал шүү жиргээчид ээ” хэмээн бичсэн байна.